Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
МАН-ын гишүүд өнөө л ярьдгаа улиглажээ
УИХ дахь МАН-ын гишүүд Төрийн ордонд хуралдаж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гишүүдийн хуралдаанаараа тэд УИХ-ын анхдугаар чуулганыг хаахаас өмнө МАН-ын бүлгийн асуудлыг шийдэх, Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвшиж олонхийн санал авсан С.Чинзориг, Ш.Төмөрхүү нарын талаар УИХ байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн байна.
Улс төр

Намын генсекийн хоосон суудал
Шинэ парламент өрхөө татаж, галаа асаасан даруйд Засгийн газраа төвхнүүлэх их ажил өрнөв. Үүний хажуугаар намын гол цохилох зүрх нь болж явдаг ерөнхий нарийн бичгийн дарга нар дор бүрнээ буурь сэлгэж байна. Одоогоор албан ёсоор генсектэй хоёрхон нам байгаагийн нэг нь МАН, нөгөө нь ИЗНН. Бусад намд нь ерөнхийдөө энэ орон тоо хоосон шахам үлджээ.
Улс төр

УИХ дахь МАН-ын гишүүд мэдэгдэл гаргажээ
МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг орхиж гарсны дараа мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд ард түмний санал үнэгүйдэн, парламентын ардчилал хумигдаж байна гээд УИХ-ын дарга бол УИХ-д суудалтай намуудын үзэл бодлын зөвшилцлийг зохицуулан зуучлагч, парламент дахь улс төрийн соёлыг хадгалан илэрхийлэгч байх ёстой.
Улс төр

УИХ-ын дэд даргаар Л.Цог сонгогдлоо
УИХ-ын гишүүн Л.Цог: Би өөрөө гүйж очоод хурал даргалсан юм биш. Нэгдүгээрт та бүхэн хуулиа хүндлээгүй, зөрчсөн. Хууль сахиад төрийн ажлыг явуулсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Тухайлбал, Дэмбэрэл гишүүн ахмад гишүүний хувьд хуулиа биелүүлсэн бол ингэхгүй байсан. Ер нь, төрийн ажлыг бус намын ажлаа түрүүнд тавьсан.
Улс төр

МАН-ынхны тэнэглэл
МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд дахиад л УИХ-ын хуралдааныг хаяж гарлаа. УИХ-д бүлэггүй, байнгын хороодод төлөөлөлгүй тус намын 25 гишүүн ийнхүү дур зоргоороо авирлан төрийн ажлаас өөрсдийгөө чөлөөлөн сонгогчдынхоо эрх ашгийг зөрчсөөр байна. Тэдний тоть лугаа давтан хэлдэг зүйл нь “УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон, МАН ард түмний сонголтоор УИХ-д бүлэгтэй байх ёстой” гэсэн л шалтаг.
Улс төр

Д.Эрдэнэбат: Орон нутаг өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд Засаг даргаа иргэдээсээ сонгох нь зөв
Орон нутгийн сонгуулийн хуулийн асуудлаар ажлын хэсгийн мэдээллийг сонсож бүлгээс орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг яаралтай өргөн барих хэрэгтэй гэдэг бүлгийн гишүүд санал нэгдлээ. Энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулж аймаг, дүүрэг, сумын сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Гэхдээ энэ хуулийг УИХ болон нийслэлийн сонгуулийн хуультай зайлшгүй нийцүүлэх шаардлага гарсан.
Улс төр

Н.Батцэрэг: М.Энхсайхан дарга өөрөө сайд болохоос татгалзсан
-Юутай ч бид сайдад нэр дэвшигчдээ бүлгийн хурлаар ярьж тогтлоо. Шадар сайдад Д.Тэрбишдагва, Сангийн сайдад Ч.Улаан, Эрчим хүчний сайдад М.Сономпил, Эрүүл мэндийн сайдад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарийг дэвшүүлэх нь зүйтэй юм гэж үзсэн.
Улс төр

Хууль зөрчдөг тоть Н.Энхболд
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхлэхийн өмнө УИХ дахь МАН-ын гишүүдийн төлөөлөл, өөрийгөө МАН-ын бүлгийн дарга гэдэг Н.Энхболд аанай л “УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон, МАН УИХ-д бүлэгтэй байх ёстой, энэ бол ард түмний сонголт гэдэг зүйлээ тоть шиг улиг болгон давтлаа.
Улс төр
МАН-ынхан бас л хуралд суусангүй
УИХ-д 25 гишүүн нь суудал авч, хуулийн дагуу бүлэг байгуулах эрх нээгдсэн байсан ч түүнийгээ ашиглаж чадаагүй МАН-ынхан хийх ажилгүй сэлгүүцэж явна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр сайд нарын томилгоог хэлэлцэх үед МАН-ын гишүүн завсарлага авлаа хэмээн чуулганы хуралдааныг хаяж гарсан.
Улс төр
Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хэргийг цагдаагийн байгууллага шалгана
Нийслэлийн шүүх өнөөдөр Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг хэлэлцлээ.
УИХ-ын ээлжит сонгуульд тус аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг хууль зөрчсөн тухай АН-аас нэг дэвшигч Д.Зоригт хоёр сарын өмнө Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм.
Улс төр



























