Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Ё.ПҮРЭВЦЭРЭН: 1990-2000 ОНД ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН, ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОСОН ИРГЭН ЭНЭ ХУУЛЬД ХАМРАГДАХГҮЙ
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаад удаагүй байгаа тул хуулийн талаар иргэдээс олон асуулт хөвөрсөөр. Иймд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг хэрхэн нөхөн тооцох тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Пүрэвцэрэнтэй ярилцлаа.
Улс төр

Эмэгтэй гишүүд захуудад ажиллаж байна
УИХ дахь эмэгтэй гишүүдийн зөвлөлийнхөн өнөөдөр хар захуудад ажиллаж байгаа юм байна. Тэд Нарантуул, Хархорин, Барс, Цайз, Хангай зэрэг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л захуудаар орж иргэдийн үгийг сонсч байгаа гэнэ. Тэрчлэн хар захуудад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн үгийг сонсч яваа аж.
Улс төр
Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт энэ сарын 24-нд явагдана
УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээ сонгох дахин санал хураалт энэ сарын 24-нд явуулахаар тогтжээ. Тус дүүргийн сонгуулийн тойргийн хороо хуралдаж ийм шийдвэр гаргасан байна. Уг нь дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамт явуулах байсан ч АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр Сонгуулийн хэсгийн хороог саналын хуудас худлаа тоолсон гэсэн шалтгаанаар шүүхэд хандаад байсан юм.
Улс төр

УИХ-ын гишүүн Д.Арвин намаас гарах өргөдлөө өглөө
Шинээр тангараг өргөсөн УИХ-ын гишүүн Д.Арвин АН-ын бүлэгт элсчээ, Г.Батхүүгийн хажууд суулаа гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гаригт цацагдаж эхэлсэн. Гэтэл өчигдөр МАН-ын гишүүн Н.Энхболд Д.Арвин гишүүн намаасаа гарах тухай яриагүй гэж хэлж байв.
Улс төр

Мэтгэлцээнд урих моод
“Халз мэтгэлцээнд дуудаж байна” гэсэн өгүүлбэр сүүлийн хэдэн сар моодонд оров. Хэн нэгний хэлсэн үг, хийсэн ажил, гаргасан шийдвэр гэх мэт нь таалагдахгүй бол түүнд энэ өгүүлбэрээр гарчигласан урилга илгээдэг болж.
Манайд Ерөнхийлөгчийн болоод УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид, хоёр том намын дарга нар халз мэтгэлцдэг жишиг бий.
Улс төр

Казахстаны элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Казахстан улсын Элчин сайд Орман Каримович Нурбаевыг нутаг буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсанд талархаж байгаагаа илэрхийллээ.
Улс төр

С.Баярцогт, С.Ганбаатарын асуултад одоо болтол хариулаагүй байна
УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар нар Оюутолгойн гэрээний эргэн тойрондох асуудлаар мэтгэлцсэн. Мэтгэлцээнийг гаднаас нь дүгнэхэд УИХ-ын гишүүн С.Баярцогт ялсан мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ би ялсан хэмээн С.Ганбаатар гишүүн хэлж байгаа.
Улс төр

Н.Төмөрхүүд баяр хүргэе
УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хоёр долоо хоногоор гацааж байсан гишүүний тангараг өргөх ажил нэг тийш болох шиг боллоо. АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргөнө гэхэд МАН-ын гишүүд буйдангаа дамжилж ирээд чуулганы үүдийг хааж, ёстой л гудамжны улс төр хийж байгаа мэт аягласан. Гэтэл тэд Г.Батхүүг тангараг өргөхөд ямар нэгэн гомдол хэлсэнгүй тангарагийг нь өргүүллээ.
Улс төр

С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээгээг шүүмжилж иргэдээс оноо цуглуулан Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд өрсөлдөх нь гэсэн мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэ талаар түүнээс тодруулахад, “Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ 100 хувь, түүнээс ч илүү хувиар баталж чадна. Үнэхээр итгэхгүй бол наториатаар баталгаажуулсан ч болно.
Улс төр

МАХН-ын гишүүд Г.Шийлэгдамба, У.Барсболд нарыг МАН-ын тагнуул гэв
Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна хэмээн, Монгол Улсын Засгийн газарт орсон гишүүдээ татна гэсэн МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрийг намын эгэл гишүүд нь эсэргүүцэж байна. Нийслэл, аймаг, дүүргүүдийн намын түм, мянгат, зуутын гишүүд “Монгол Улсын Засгийн газраас намын гишүүдээ эргүүлэн татахгүй” хэмээн гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Улс төр

340 мянган төгрөгийг цагаан сараас өмнө өгнө
Хүний хөгжил сангаас өндөр настан болон хөгжлийн бэршээлтэй иргэдэд эх орны хишиг хэлбэрээр нэг сая төгрөг өгч эхэлсэн. Гэсэн Хүний хөгжил сангийн данс улайснаас болж 340 мянган төгрөг дутуу олгоод байгаа билээ. Тэгвэл энэ мөнгийг цагаан сараас өмнө өндөр настан болон хөгжлийн бэршээлтэй иргэдэд өгөхөөр болжээ. Ерөнхий сайд твиттер хуудсандаа энэ тухай мэдээллийг бичсэн байв.
Улс төр

Болзошгүй хүндрэлийн эсрэг дараах арга хэмжээг авна
Санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталж, дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Гадаад валютын эх үүсвэрийг нэмж, дотоодын мөнгөний хомсдолыг арилгах арга хэмжээ авна. Ингэснээр экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн орлогын уналтаас шалтгаалан дотоодын зах зээлд үүссэн цоорхой нөхөгдөж, эдийн засгийн өсөлтийн эрч удаашралгүй, хямралыг хохирол багатай даван туулах боломжтой болно гэж үзэж байна.
Улс төр

Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа
Барилгын материал үйлдвэрлэлийн хөгжил нь барилгажилтаас хоцорч байгаагаас нийт хэрэгцээний 60 гаруй хувийг импортоор авдаг. 2010-2011 онд л гэхэд импортын барилгын материал, тоног төхөөрөмжид 500 гаруй сая ам.доллар зарцуулжээ. Иймээс импортыг орлуулах нэмүү өртөг шингэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай гэж Шинэчлэлийн Засгийн газар үзэж байна.
Улс төр





























